
Сайншанд хотоос холгүй Зээгийн хөтөл гэдэг газар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хамт олон 1,8 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан байна. Тус ангийн ахлах ахлагч Ж.Батсуурь, гэр бүл Г.Бадамжав болон ногоочин байлдагч Э.Эрдэнэбат, н.Анхбаяр, н.Отгонбулаг нар ажиллаж байна. Ногоочин байлдагч Эрдэнэбат нь Дархан уул аймгийн Орхон суманд ногоо тарьж байсан бөгөөд анх удаа говьд шийгуа тарьж байгаа гэнэ. Өнгөрсөн жил таван тонн хүнсний ногоо хураасан бол энэ жил ургацаа энэ сарын 25-нд хурааж дуусах аж.
Ш.Энхбаяр