ДАВАА Кан-оол Тимурович

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

ДАВАА Кан-оол Тимурович

Тува (2010 оны аравдугаар сараас.) улсын Их хурлын (парламент) дарга. Тува АССР-ийн  Каа-Хемскийн районы Суг-Бажы сууринд 1963 оны нэгдүгээр сарын 7-нд төржээ.
Алтайн Анагаахын их сургуулийг “эмчилгээний” мэргэжлээр 1990 онд төгссөн байна.
Улсынхаа нэгдүгээр эмнэлэгт эмчээр ажиллаж эхэлжээ.
Улуг-Хемскийн төв эмнэлэгт ажиллан мэс засалчаас ерөнхий эмч хүртэл дэвшсэн юм.
Их хуралд 1998 онд сонгогдсон байв.
2002 онд дахин депутатаар сонгогджээ.
2007 оны дөрөвдүгээр сараас улсынхаа Хөдөлмөр, нийгмийн бодлогын сайд хийсэн байна.
2010 оны аравдугаар сард Тувагийн Их хурлын даргаар сонгогджээ.
ОХУ-ын Холбооны зөвлөл болон Төрийн думын хүндэт жуух бичгээр шагнагджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж