Х.Цагаанбаатар бэртэлтэй барилджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар бэртэлтэй барилджээ

Жүдо бөхийн өлгий Японы нийслэл Токио хотноо болж өнгөрсөн жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тэмцээний үеэр бэртэж, сүүлийн хоёр барилдаандаа бэртэлтэй барилджээ. Өчигдөр эх орондоо ирсэн Хөдөлмөрийн баатар маань 66 кг-ын жинд зодоглож, хэсгийн аваргын төлөө Японы бөх Жунпей Моришитатай хийсэн барилдааны үеэр гартаа гэмтэл авсан байна. Манай бөх тус барилдаанд хоёр юүко үнэлгээгээр ялагдсанаар дагах барилдаанд зодоглох болсон юм. Хэдийгээр бэртэлтэй байсан ч манай бөх Унгарын бөхтэй өрөөсөн гараараа барилдаж, ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ингээд эцсийн шийдвэрлэх барилдаанд Х.Цагаанбаатар Испанийн жүдоч Сугои Уриартетай хүч үзэж, бэртэлтэй байсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг харуулж, өрсөлдөгчөө цэвэр ялснаар хүрэл медалийн тавцанд гарсан юм. Дашрамд сануулахад, Х.Цагаанбаатар өнгөрсөн жилийн ДАШТ-ий аваргын төлөөх барилдаанд Испанийн Уриартег мөн ялж байсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж