Дуучин С.Сэрчмаа түүхээ судалж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Дуучин С.Сэрчмаа түүхээ судалж байна

“Амьдралд хайр сэтгэл гэж байдаг юм” хэмээн хоёр Монголыг холбосон дуулиант гэрлэлтээ зөвтгөж буй дуучин Сэрчмаа сүүлийн үед үндэстнийхээ үүх түүхийг сүрхий судлах болсон байна. Монгол бүсгүй Монгол хархүүтэй суучихаад байхад, хоёр Хятад хэмээн ад үзэж, ар хударгаар нь өөлж, муулах нь уяхан, туяхан Sally-д огтхон ч таалагдахгүй байгаа аж. Тиймдээ ч түүхэн ном, судар эргүүлж, учрыг тунгаасан дуучин бүсгүй “Зарим Монголчууд түүхээ мэдэхгүй байгаа нь харамсалтай. 1930-аад оны сүүлээр хил татаж зааглах хүртэл бид нэг байсан. Угтаа бол Ар, Өвөр Монгол хоёр чинь үндэс угсаа нэгтэй биз дээ” хэмээн учирлах болсон байна. Тун удахгүй Хятад дуунаас бүрдсэн цомог гаргахаар төлөвлөж буй дуучин бүсгүй маань ямартай ч Хятадын бэр гэж хэлүүлэх тун дургүй юм билээ.

Эх сурвалж: sharsonin.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж