Tour of Spain-ы 16 дахь гараанд Ньеве түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Tour of Spain-ы 16 дахь гараанд Ньеве түрүүлэв

Мэргэжлийн дугуйн спортын хамгийн нэр хүндтэй гурван уралдааны нэг болох Tour of Spain-ы 16 дахь гараа Гихоноос Котобелло хүртэл Испанийн хойд нутгаар нийт 181,4 км үргэлжилж, нутгийн дугуйч Микель Ньеве түрүүлсэн байна. “Euskaltel” багийн тамирчин, 26 настай Ньеве нийт замаа дөрвөн цаг, 51 минут, 59 секундэд туулснаар ялагч болсон бол түүний араас нэг минут, зургаан секундээр хоцорч, “Saxo Bank” багт харьяалагддаг, Люксембургийн дугуйч Фрэнк Шлек бариалжээ.
Тус гарааны дараах байдлаар Шлекийн нутаг нэгт тамирчин, “Katusha” багийн Йоаквин Родригез 33 секундын давамгайллаар манлайлж, нийлбэр дүнгээр тэргүүлэгчийн улаан цамцыг эзэмшиж байна.

Уралдааны 17 дахь гараа буюу цагийн уралдаан өнөөдөр болох юм. Нийт 21 гараанд тамирчид уралдсанаар энэ жилийн Tour of Spain-ы ялагч ирэх ням гаригт тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж