Надаль өөрийгөө чамладаг

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Надаль өөрийгөө чамладаг

Дэлхийн номер нэг теннисчин Рафаэль Надаль 2010 оны US Open тэмцээнд түрүүлснээр “Их дуулга”-ын дөрвөн цувралд тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн түүхэн дэх долоо дахь тамирчин болсноос хойш түүнийг “Их дуулга”-ын 16 цомын эзэн “Швейцарь цаг” хочит Рожер Федерертэй харьцуулах болсон юм. Харин Надаль өөрийгөө Федерертэй эн зэрэгцэх шилдэг тамирчин биш хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Би Федерерийг хамгийн шилдэг нь гэж боддог. Миний хувьд түүнээс хол тасархай гэдгийг ч хүлээн зөвшөөрч байна. Намайг Федерертэй зүйрлэж ярихад ичиж байна. Би хэзээ ч ингэж бодож байгаагүй. Гэхдээ Их дуулгын цомыг бүгдийг нь авсандаа маш их баяртай байна. Энэ эрчээ алдалгүй цаашид амжилттай тоглохыг л хичээх болно” гэжээ.

Надаль спортынхоо замналд олон гайхамшигт ялалт байгуулсан нэгэн. Тэртээ 1969 онд Род Лавер нэг жилийн дотор Францын нээлттэй тэмцээн, Уимбльдон болон Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн бахдам амжилтыг Надаль давтсанаас гадна 2010 оны Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлэх хүртлээ тэмцээний туршид ердөө ганцхан сетэд л ялагдсан юм. Гэсэн хэдий ч тэр өөрийнхөө амжилтад чамлалттай ханддаг нэгэн ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж