
Өнгөрсөн улиралд “Нугаснууд”-ын бүрэлдэхүүнд багтаж, 61 оноо авсан Рьян 25,5 сая ам.доллараар цалинжих аж. NHL-д хөл тавиад удаагүй ч авьяаслаг тоглогч гэдгээ баталсан тэрбээр энэ жил 23 настай бөгөөд АНУ-ын үндэсний хоккейн шигшээ багийн хамт Ванкуверийн олимпиос мөнгөн медаль хүртсэн юм.
С.Цэлмэг