Итали, Германы багууд нөхөрсөг тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Итали, Германы багууд нөхөрсөг тоглолт хийнэ

Англи Данийн шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийх гэж байгаа энэ үед дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали, гурван удаагийн аварга Германы шигшээ багууд Дортмунд хотноо нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Энэ тоглолтод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ италичууд танилцуулжээ. Шигшээн нэгдүгээр хаалгач Жанлуижи Буффон дэлхийн аваргын нээлтийн тоглолтод авсан нурууны гэмтлээсээ хойш анх удаагаа шигшээ багийнхаа тоглолтод орох болсон байна. Тэрбээр нэгдүгээр сард “Ювентус”-ийн бүрэлдэхүүнд эргэн ирсэн бөгөөд Сесар Пранделлигийн багт дуудагджээ. Германы “Машинууд”-ын эсрэг тоглох шигшээ багт Бразил гаралтай тоглогч байгаа нь нэлээд сонирхол татаж байна. “Интер”-ийн хагас Тиаго Мотта анх удаагаа “Скуадра Аззурриа”-гийн бүрэлдэхүүнд тоглох болжээ. Түүнээс гадна “Хар хөх”-ийн хоёр тоглогч улсаа төлөөлөх бөгөөд тэдгээр нь “Интер”-ийн шинэ цэргүүд болох Жиампаола Паззини, Андреа Раноччиа нар юм. Тэднээс гадна адайр аашт Антонио Кассано “Милан”- багаа төлөөлж шигшээдээ тоглох болсон байна. Энэ удаагийн шигшээгийн бүрэлдэхүүнд гадны лигт тоглодог ганцхан тоглогч байгаа нь “Вильярреал”-ын Жьюзеппе Росси аж.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж