
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр 19-нд нутгийн зарим хэсгээр бороо орно. Салхи ихэвчлэн секундэд түр зуур 12-14 метр хүрч ширүүснэ. Өнөөдрөөс эхлэн нийт нутгаар сэрүүсч шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус дулаан байна. Энэ сард аймгийн бүх нутгаар 6-11 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байх төлөвтэй байна. Сарын хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус дулаан, хөрсөн дээр сулхан цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Түвшинширээ, Уулбаян, Халзан сумдын хойд, Мөнххаан сумын өмнөд хэсэг, Баруун-Урт сумын баруун хэсэгр олон жилийн дунджийн орчим,бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орно. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн зарим газраар хур тунадас орох төлөвтэй.Дээрх үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үе сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.