“Рио Тинто” өөрийн эзэмшлийг 34.9% болгов

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” өөрийн эзэмшлийг 34.9% болгов

Айвенхоу Майнзын Гүйцэтгэх Тэргүүн Роберт Фрийдланд, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Жон Макен нар Рио Тинто компанийн 350 сая ам.долларын хөрвөгч өрийг 50.8 сая ам.долларын хүүгийн хамт 40.1 сая ширхэг энгийн хувьцаанд хөрвүүлснээр Рио Тинто группын Айвенхоу Майнз дахь эзэмшил 29.6%-аас 34.9% болж нэмэгдлээ хэмээн өнөөдөр мэдэгдлээ.

Хөрвөгч өрийг 2007 оны 9 дүгээр сард анх байршуулсан бөгөөд энэ нь 2009 онд Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын гэрээ батлагдах хүртэл хугацаанд төслийн ажлыг хэвийн явуулахад зориулагдсан. Хөрвөгч өрийн хүү нь Лондонгийн банк хоорондын гүйлгээнд санал болгож буй хүү (LIBOR) дээр 3.3%-ийг нэмсэнтэй тэнцүү бөгөөд үүгээр тооцвол Айвенхоу Майнзын нэгж хувьцааг 10.0 ам.доллараар бодож шилжүүлжээ. Түүнчлэн Рио Тинто Айвенхоу Майнзын 35.0 сая ширхэг хувьцааг таван жилийн хугацаанд тус бүрийг нь 10.0 ам.доллараар худалдан авах эрхтэй бөгөөд энэ эрх 2012 оны 10 дугаар сард дуусна.

Рио Тинто одоогоор Айвенхоу Майнзад 1.73 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Рио Тинто нь Айвенхоу Майнзын энгийн хувьцаанаас нэмж авах эрхтэй. (Хүснэгтийг үзнэ үү.)

Ноён Макен тэмдэглэснээр Рио Тинтогоос оруулсан болон ирээдүйд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нийтдээ ойролцоогоор 2.5 тэрбум ам.доллар болох ба үүнд 2006 оны хувьцаа борлуулах тухай гэрээний дагуух гүйлгээ, мөн 2007, 2008, 2010 онуудад хэлэлцэж тохирсон санхүүгийн бусад гүйлгээ багтаж байгаа юм.

http://www.ot.mn/content/398.shtml

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж