Озэки Харумафүжи өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Озэки Харумафүжи өвдөг шороодлоо

Токио хотын Кокугикан ордонд үргэлжилж буй Японы мэргэжлийн сумогийн есдүгээр сарын аки башёгийн гурав дахь өдрийн барилдаан өндөрлөлөө.

Энэ өдөр их аварга Хакухо М.Даваажаргал баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Ваканосатог ёрикири мэхээр давсан бол озэки Харумафүжи Д.Бямбадорж ёрикири мэхээр маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Точиношинд ялагджээ. Мөн зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүнд бичигдсэн Токитэнкү А.Хүчитбаатар ошидаши мэхээр озэки Барутод өвдөг шороодсон бол комүсүби Какурюү М.Ананд ёрикири мэхээр Оросын сумоч Аранг давж, башёгийн анхны даваагаа авчээ. Манай бусад бөхчүүдийн тухайд Кёкүтэнхо Н.Цэвэгням Такамисакариг давсан бол Моконами Г.Базарсад Китатайкид, Токүсэгава Б.Ганболд Аминишикид катасүкаши мэхээр, Коорюү Э.Мөнх-Оргил ёрикири мэхээр Касугаод, Тамаваши Б.Мөнх-Оргил окуридаши мэхээр Тоёозакурад тус тус өвдөг шорооджээ. Мөн өнөөдрийн барилдаанд хоорондоо учраа тааран барилдсан Хакуба А.Өнөржаргал, Асасэкирюү Б.Дашням нарын барилдаанд Хакуба ёрикири мэхээр давсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж