Боксчид Хөх хотод хамтарсан бэлтгэлд гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Боксчид Хөх хотод хамтарсан бэлтгэлд гарчээ

Улаанбаатар хотноо оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед Монголын баг тамирчид ӨМОЗО-ны Хөх хотод хамтарсан бэлтгэлд гараад байна. Оюутны дэлхийн аваргад өрсөлдөх манай баг тамирчид тус хотод 14 хоногийн турш хамтарсан бэлтгэл хийгээд нутагтаа ирэх ажээ.

Аравдугаар сарын 4-нд эхлэх боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнд оролцохоор дэлхийн 30 орчим улсын 250 гаруй баг тамирчид мэдүүлгээ ирүүлээд байна. Тэдгээрээс ОХУ-ын баг тамирчид 23 хүний бүрэлдэхүүнтэй манай улсад хүрэлцэн ирэхээр мэдүүлгээ ирүүлсэн нь хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй багт тооцогдож байгаа юм. Түүнчлэн Оросын баг бусад орны баг тамирчдаас хамгийн түрүүнд буюу энэ сарын 27-нд манай улсад ирж, хамтран бэлтгэл хийх санал тавьсан бол Тайванийн баг мөн ирэх сарын 1-нд ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж