
Тэмцээний хагас шигшээд тэрбээр Рожер Федерерийг хожсоноор талбайн теннис сонирхогчид түүнийг энэ жилийн аваргаар тодорно гэдэгт мөрийцөж эхэлсэн юм. Америкийн нээлттэй тэмцээний финалын тоглолт хуваарийн дагуу ням гаригт болох байсан ч ширүүн бороо, цаг агаарын хүнд нөхцлийн улмаас хойшлогдож, даваа гаригийн орой болсон юм. Харин гурван цаг, 43 минут үргэлжилсэн ширүүн тулааны эцэст Надаль ялалт байгуулжээ.
Австралийн нээлттэй тэмцээнд нэг удаа, Францын нээлттэй тэмцээн таван удаа, мөн Уимбльдон тэмцээний хошой аварга Надаль ийнхүү 2010 оны Америкийн нээлттэй тэмцээнд аваргалснаар “Их дуулга”-ын цомыг бүгдийг нь хүртсэн хамгийн залуу тоглогч болж байгаа юм. Тэрбээр энэ жил 24 настай.