Францын сөрөг тагнуулын албаны тэргүүн мэдэгдэхдээ Франц террорист довтолгооны аюулд нэрвэгдээд байна. Аюулын эрсдэл хэзээ ч ийм өндөр байгаагүй гэжээ. Засгийн газарт түгших бүх үндэслэл байгаа учир өндөржүүлсэн арга хэмжээ авах болоод байна гэж тэрбээр хэлсэн байна.
Өнөө үеийг Парисийн метронд дэлбэрэлт болсон 1995 оны үетэй зүйрлүүлэн үзэж байгаа гэнэ. Тэр үед Алжираас ирсэн алан хядагчид террорист халдлага хийсэн юм. Харин энэ удаа хаанаас хэнээс аюул ирэхийг мэдэхэд хэцүү байна.
Францын цэргийнхэн Афганистанд байгаа, Хойд Африкийн колонийн эзэн байсан мөн мусульманы хаалт паранжа өмсөхийг хориглох гэж байгаа зэрэг нь Францыг террористуудын бай болгох гол үндэслэл нь болж байна.