Гар аргаар алт олборлогчдод хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Гар аргаар алт олборлогчдод хяналт тавина

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас гар аргаар алт олборлогчдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Засгийн газрын 2008 оны 71, 72 дугаар тогтоолыг үндэслэн гар аргаар алт олборлогчдыг зохион байгуулалтанд оруулах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх сан бий болгох зорилгоор Шаврын голд гар аргаар алт олборлож байгаа иргэдээс Есөнбулаг сумын байгаль хамгаалагчид өдөр бүр хураамжийг авч, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн Засаг даргын 63 тоот захирамжийн дагуу орон нутгийн тусгай хамгаалалттай газар болох Ялаатад хууль бусаар алт олборлож байсан иргэдийг гаргаж, байнгын эргүүл ажиллуулж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж