FIBA-гийн Алдрын танхимын шинэ гишүүд

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

FIBA-гийн Алдрын танхимын шинэ гишүүд

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Hall of Fame буую Алдрын танхимд багтах шинэ алдартангуудаа танилцууллаа. Энэ удаагийн ёслолд 12 өөр улсын төлөөлөл болж, тоглогч, дасгалжуулагч, шүүгч, албаныхнаас бүрдсэн 17 алдартан Алдрын танхимд орж байгааг зарлан, батламжийг нь гардуулан, сагсан бөмбөгийн спортод оруулсан гавьяаг нь үнэлсэн байна. Сагсан бөмбөгтэй амьдралынхаа ихэнх мөчийг холбон энэ спортод зүрх сэтгэлээ өгсөн эдгээр эрхмүүдийн дунд бидний сайн мэдэх, хуучнаар Югославь улсын алдарт сагсан бөмбөгч Влади Дивац, Литвын алдарт төвийн тоглогч Арвидас Сабонис, АНУ-ын эмэгтэй ширэн бөмбөгтнүүдийн нэг Шерил Миллер нар батжээ.

Алдрын танхимын шинэ гишүүдийг танилцуулъя.

Тоглогчид: Влади Дивац (Серби), Драган Кицанович (Серби), Дино Менегин (Итали), Шерил Миллер (АНУ), Арвидас Сабонис (Литва), Оскар Шмит (Бразил), Наталия Зассулская (ОХУ)

Дасгалжуулагчид: Линдсей Гейз (Австрали), Евгений Гомелский (ОХУ), Мирко Новошель (Хорват)

Шүүгчид: Жим Бэин (АНУ), Константинос Димоу (Грек)

Зүтгэлтэн: Жорж Киллиан (АНУ), Ханс-Иохим Отто (Герман), Эрнесто Сэгура дэ Луна (Испани, нэхэн олгосон), Абдулайе Сэи Мориу (Сенегал), Ал Рамсэи (Австрали)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж