Калифорнид хурдан төмөр зам барихыг Хятадаас хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Калифорнид хурдан төмөр зам барихыг Хятадаас хүсэв

Арнольд Шварценеггер. Фото ©AFP

Калифорнийн захирагч Шварценеггер өөрийн муждаа өндөр хурдтай галт тэрэгний зам барихад Хятадуудаас туслахыг гуйжээ. Калифорнид урт хугацааны хөрөнгө оруулалтаас гадна Хятад компаниудын оролцоо хэрэгтэй байгааг Шварценеггер хэлсэн байна.

Шварценеггерын хэлснээр төмөр зам барих уралдаанд олон орон оролцох авч муж зөвхөн хятадуудыг хүлээж байгаа гэнэ. Өнгөрсөн жилд хамгийн олон хүнтэй Калифорни муж Лос-Анджелесаас Сан-Франциско хүртэл хурдан төмөр зам барих 2,25 тэрбум ам.долларыг Барак Обамагийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрөөс авахаар болсон билээ. Гэвч энэ нь хангалтгүй байгаа учир муж өөрийн төсвөөс  хөрөнгө гаргахаас гадна хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй байгаа.

АНУ-д хурдан төмөр зам сул хөгжилтэй бөгөөд Калифорни тээвэртээ автозам ба нисэхийн тээвэрлэлтийг ашиглаж иржээ. Харин Хятад бол хурдан төмөр замын тээвэрлэлтээр дэлхийн лидер болж байгаа ба одоо тус оронд 6920 км-ын хурдан төмөр зам ашиглаж байгаагийн зэрэгцээ дахин 16 мянган км хурдан замыг барихаар төлөвлөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж