Венесуэлийн улсын салбарын Conviasa нисэх хүчний 51 зорчигчтой онгоц газардах үедээ осолд өртөж, хоёр хэсэг болон хуваагдсан аж. Онгоцонд дэлбэрэлт гараагүй учир 33 хүний амь насыг аварсан боловч 14 зорчигч ослын улмаас амиа алдсан байна.
Боливар мужийн захирагч сэтгүүлчдэд хандан 33 зорчигчдод эмнэлгийн тусламж үзүүлж, шаардлагатай тохиолдолд ойр хавийн эмнэлэгт хэвтүүлсэн. Нас барсан 10 хүний хэн болохыг тогтоож, 4 иргэнийг таних ажлыг хийж байна гэжээ.
Венесуэл улсад сүүлчийн удаа 2008 онд хувийн нисэх хүчний нэгэн онгоц Санта Барбарад уул мөргөж, унасан бөгөөд нийт 42 зорчигч амь насаа алдсан аж.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг