Robbie, Gary нар 15 жилийн дараа хамтдаа

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Robbie, Gary нар 15 жилийн дараа хамтдаа

1990-ээд онд дэлхийн поп урлагийн ертөнцийг байлдан дагуулж явсан Британийн тавал Take That хамтлагийн хамгийн алдартай гишүүд болох Robbie Williams, Gary Barlow нар 15 жилийн дараа тайзнаа хамт гарчээ. Британийн зэвсэгт хүчинд хүндэтгэл үзүүлэх хүндэтгэлийн тоглолтын үеэр тэд хамтдаа тайзнаа гарч, Лондон хотын “Twickenham” цэнгэлдэхэд цугласан 60 мянган шүтэн бишрэгчдийнхээ өмнө шинэхэн сингль Shame дуугаа дуулсан байна. Help for Heroes нэрээр зохион байгуулагдсан тус тоглолт хандивын тоглолт байлаа.

Robbie түрүүлж, тайзан дээр гарч ирээд “Бүтэн 15 жил хүлээсэн юм шүү. Эхнэр маань түүнийг миний найз залуу гэж нэрлэдэг юм. Харин би түүнийг ахлагч аа гэж дууддаг. Ингээд ноён Gary Barlow-г тайзнаа урья” гэснээр Gary гарч иржээ.

Тоглолтыг хааж, Robbie Williams хит дуунууд болох Feel, Angels дуугаа дуулсан байна. Тус хандивын тоглолтод мөн хошин урлагийн жүжигчин Peter Kay-аас гадна Pixie Lott, The Saturdays, James Blunt, Plan B зэрэг олон уран бүтээлчид оролцжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж