Карлос Сайнз хоёр дахь гарааны ялагч боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Карлос Сайнз хоёр дахь гарааны ялагч боллоо

Дэлхийн хамгийн том авто ралли уралдааны нэг болох “Дакар ралли”-гийн цуврал уралдаануудын нэг болох “Торгоны зам” ралли уралдааны  хоёр дахь гараа ням гаригт болж өнгөрлөө. ОХУ-ын Санктпетербург хотоос Сочи хот хүртэл үргэлжилж байгаа энэ уралдаанд олон өдрийн ралли уралдааны дэлхийн олон шилдэг тамирчид оролцож байна. Старая Россиягаас Вязьма хүртэл 200 км зайд болсон хоёр дахь гараа нь багахан хэмжээний шавар шавхайг эс тооцвол бартаа саад багатай замд болжээ. Тус гараанд WRC-ын хошой аварга, Испанийн тамирчин Карлос Сайнз түрүүлсэн байна. VW Touareg машинаар уралдаж байгаа Сайнз нийт замыг нэг цаг, 22 минут, 03 секундэд туулж, ангилалдаа нийлбэр оноогоор тэргүүлж эхэлсэн байна. Удаахь байрт Катарын тамирчин Нассэр Ал Аттиа тэргүүлэгчээс нэг минут, 11секундын алдагдалтайгаар барианд оржээ.  
Харин энэ гарааны ачааны машины төрлийн уралдаанд ОХУ-ын тамирчин Эдвард Николаев тэргүүлсэн байна. Гэсэн хэдий ч  энэ гараанд гуравдугаарт бариалсан Оросын ачааны машины төрлийн лидер, “Парис Дакар ралли” уралдааны аварга Владимир Чагин уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлж байна.
Өнөөдөр уралдааны гурав дахь гараа Вязьмагаас Липетск хүртэл 218 км зайд үргэлжилнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж