Мах боловсруулах үйлдвэртэй болно

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Мах боловсруулах үйлдвэртэй болно

Баянхонгор аймгийн эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд мал аж ахуй голлох байр эзэлдэг. Энэ хүрээнд энэ онд мах боловсруулах үйлдвэр ашиглалтанд оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.  Саяхан  улсад алдартай, ашиг шим ихтэй Байдраг үүлдрийн хонийг үржүүлэх  “Цөм сүргийн үржлийн төв” улсын үйлдвэрийн газар байгуулагдсан нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нэгэн түшиц газар болох юм.  Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэж байна. Сүүлийн таван жилд тариалан эрхлэгчдийн тоо эрс өсөж байгаа бөгөөд тодруулбал, аж ахуйн нэгж 17, өрхийн тоо 955-аар тус тус өссөн үзүүлэлт байгаа аж. Цаашдаа  цагаан идээ, мах, сүүг монгол аргаар бэлтгэж ахуйн хэрэгцээндээ ашиглаад зогсох биш боловсруулж, бүтээгдэхүүн  үйлдвэрлэвэл аймгийн эдийн засаг, хүн амын амьжиргааны төвшин өсөх хандлага ажиглагдаж байна.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж