Цагаан өнгөтэй Google Nexus S-ийг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Цагаан өнгөтэй Google Nexus S-ийг бүтээжээ

Vodafone компани өөрийн цагаан өнгийн Nexus S смартфоныг ирэх сард худалдаанд гаргах гэж байна. 2010 оны сүүлээр Vodafone өөрийн Google Nexus S загварын смартфоныг үйлдвэрлэж, The Carphone Warehouse болон Best Buy-тай хамтран ажиллаж эхэлсэн бол одоо тансаг зэрэглэлийн чамин өнгө, дизайны шийдэлтэй Nexus S смартфоныг худалдаанд гаргахаар болжээ.

Шинэ загварын смартфон үнийн хувьд өмнөх загвараасаа ялгарахгүй байх ажээ. Гэхдээ Vodafone компани одоогоор Nexus S смартфоныг Их Британид худалдаанд хэзээ гаргах тодорхой товыг хараахан мэдээлээгүй ч, 2011 оны Дэлхийн хөдөлгөөнт холбооны чуулганаас өмнө худалдаанд гаргах тухайгаа мэдээлсэн байна.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж