Гар утасны хулгайчид оноох ялыг чангатгана

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Гар утасны хулгайчид оноох ялыг чангатгана

АНУ-ын Калифорни мужийн хуульч Алекс Падилла цаашид гар утасны хулгай огцом нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед гэмт хэргийн гаралтыг хязгаарлахын тулд гар утасны хулгайн гэмт хэрэгтнүүдийг шоронд хорих нь зүйтэй гэсэн утга бүхий хуулийн төсөл санаачилжээ.

Алекс Падилла хуулчийн санал болгосон хуулийн төсөлд гар утасны хулгайч нар хулгайлсан гар утасныхаа хамт баригдвал улсын шоронд 2-5 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх тухай тусгасан байна. Түүнчлэн уг хуулийн төслийн дагуу гар утас хулгайлсныхаа төлөө гэмт хэрэгтнүүд 5,000 хүртэлх ам.долларын мөнгөн торгуулийг төлөх ёстой болох юм. Шинээр боловсруулсан хуулийн төслийг тун удахгүй Калифорни мужийн хууль тогтоогчдод өргөн барих ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж