П.Цэрэндавга “Гурван цагийн оршил дор учран золгож байна”

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

П.Цэрэндавга “Гурван цагийн оршил дор учран золгож байна”

лсын драмын эрдмийн театрын хамт олон  уламжлал ёсоор цагаан сарын
шинийн тавны билэгт сайн өдөр буюу өнөөдөр театрын алтан тайзнаа, үе,
үеийн ахмадуудаа хүлээн авч золголт хийн хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ардын жүжигчин П.Цэрэндавга гуайтай уулзан сэтгэдлийг нь сонссон юм.

-Сайхан шинэлж байна уу? Учран золгосон туулай жилийнхээ сэтгэдлээс хуваалцахгүй юу?
-Туулай жил урд урьдынхаас сайхан жил гарч байна. Сайхан жил гарч байна гэж хэлж байгаагийн утга учир нь энэ туулай жил танай театр үүсгэн байгуулагдсаны 80 жилийн түүхт ой болно. Энэ ойгоо угтаж ахмад, дунд, залуу үеийн уулзалт , шинэлгээ энэхүү сайхан өргөө гэрийнхээ хойморт болж байна. Ахмадууд маань дийлэнх нь ирлээ. Залуучууд болон дунд үеийн бид нар байна. Ерөөсөө аливаа хөгжил цэцэглэлт эрэмбэ, дэг гэдэг бол өнгөрсөн, одоо, ирээдүй гэж гурван цагийн оршилд байдаг гэж би ойлгодог. Яг энэ гурван цагийн оршил энэ цаг үед хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэсэн өмнөх үеэ дурсан санах, мөн хамт өдий хүртэл зүтгэж ирсэн хамт ажиллаж байсан нөхдөө санах, тэдэнтэйгээ учрах, бидний залуу халаа болж орж ирж байгаа шижигнэсэн сайхан залуустайгаа учирч ярьж хөөрөн ойгоо тэмдэглэх их ажлын гараан дээр шинэлэцгээж байгаадаа сэтгэл өег байна.

-Туулай жилийн төлөвлөгөөнд тань орсон эхний уран бүтээлээсээ танилцуулахгүй юу?

-Дөнгөж сая бид нар нэг сайхан жүжиг дээр ажиллах гэж байгаад байдаг л нөгөө бэрхшээлийн нэг санхүүгийн асуудлаас болоод түр хойш тавьчхаад байж байна. У.Шекспирийн “Ромео Жуллета” жүжгийн  багт ороод ажиллах гэж байна. Азидаа У.Шекспирийн жүжгийн хамгийн олон тавьсан ганц театр бол манай театр байдаг. Тэр ч уламжлалаараа манай залуу найруулагч Наранбаатар энэхүү жүжгийг тавина гээд бүх төлөвлөгөө, төсөл, зураг, скизээ гаргаад байсан ч түр хойш тавиад байж байна. Гэхдээ удахгүй энэ жил тохиож байгаа олон сайхан ойнуудад зориулаад түүхэн жүжгийн уралдаан зарлан дүгнэсэн. Энэ жүжгүүдээс нэг нь ажилд орох байх аа. Түүнд оролцох байх аа гээд бодоод сууж байна.

-“Ромео Жуллета” жүжигт ямар дүр бүтээж байгаа вэ?
-Энэхүү алдарт жүжгийн хотын захирагчийн дүрийг аваад одоо судалгааны ажил дээрээ явж байна.

-Танд уран бүтээлийн амжилт хүсье
-Гурван үеийнхнийхээ сар шинийн шинэлгээний энэ босгон дээрээс “Ардын эрх” сонины уншигчид та бүхэнд ирж буй туулай жилдээ Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж үйлс заяа тэгшрэхийн ерөөлийг дэвшүүлэхийн ялдамд хамгийн гол нь эрүүл энхийг хүсэн ерөөе. Эрүүл байвал үйлс заяа тэгширнэ ээ гэж бодож байна. Баярлалаа.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж