Хулгайчийг шийтгэлгүй дугуй бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Хулгайчийг шийтгэлгүй дугуй бэлэглэв

Фото:
ISRA.com

Тайванийн цагдаагийнхан унадаг дугуй хулгайлсан нэгэн
эрэгтэйг барьсан гэнэ. Цагдаагийнхан түүнд эрүү хэрэг үүсгэх гэж байснаа болиод
түүнийг тавьж явуулахдаа хулгайлсан дугуйг нь бэлэглэжээ.

Ийм зөөлөн сэтгэл гаргах үндэслэл нь хулгайч хэтэрхий
ядуу байснаас болсон байна. Тэрээр эмнэлэгт хэвтэж байгаа ба охин нь түүнийг
эргэн ирэхийн тулд 10 км замыг явган туулдаг байжээ. Тэрээр охиноо өрөвдөөд уг
дугуйг хулгайлсан ба охиндоо түүнийг худалдан авсан гэж хэлсэн байв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж