Цэцийн дөрвөн гишүүний хугацаа дуусчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Цэцийн дөрвөн гишүүний хугацаа дуусчээ

Үндсэн хуулийн Цэцийн зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Цэцэд шинээр гишүүн томилох асуудал өнөөг хүртэл  нэг мөр шийдэгдээнүй байгаа.  2011 оны нэгдүгээр сарын 13-наас 20-ны хооронд  Үндсэн хуулийн Цэцийн нийт есөн гишүүнээс дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулийн дагуу дуусгавар болоод байгаа.
Үндсэн хуулийн Цэц нь дээр дурдсанаар нийт есөн гишүүнтэй эдгээр есөн гишүүдээс гурван гишүүнийг нь Монгол Улсын ерөнхийлөгч бүрэн эрхийн дагуу нэр дэвшүүлдэг байна. Харин үлдсэн зургаан гишүүдийг мөн л гурав гурваар нь УИХ болон Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлдэг аж. Энэ удаад Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон дөрвөн гишүүний гурав нь Монгол Улсын ерөнхийлөгчийн томилсон гурван гишүүн байгаа аж. Тодруулж хэлбэл гишүүн Н.Жанцан, Ж.Болдбаатар, Д.Наранчимэг нар. Мөн Улсын дээд шүүхээс томилсон Ж.Амарсанаагийн хуулийн хугацаа дуусгавар болсон байна.
Эдгээр гишүүдийн орыг залгамжлах хүмүүсийн нэрс одоогоор тодорхойгүй байна. Нэр дэвшигчдийг дээр дурдсанчлан Ерөнхийлөгч болоод УДШ-ээс нэрлэх юм. Цэцийн гишүүнд томилуулах санал ирсэн тохиолдолд УИХ-ын нэгдсэн чуулган завсарлахаас өмнө буюу энэ сарын 10-ны дотор багтааж шийдэх боломжтой гэж УИХ-ын тамгын газрын дарга С.Магнайсүрэн мэдэгдлээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж