
Хоёр хоног үргэлжлэх энэхүү хурлаар Монгол орны зэрлэг амьтдаас цагаан зээр, аргаль хонь, янгир ямаа, хулан адуу, тахь адуу, хавтгай тэмээ, цоохор ирвэс, мануул мий, цэн тогоруу, идлэг шонхор, мазаалай зэрэг амьтдын тоо толгой, шилжилт хөдөлгөөн, тахрац зэрэг биологийн мэдээлэл өгөх аж. Мөн зэрлэг амьтадын амьдрах орчинд нөлөөлж байгаа аюул, дарамтыг бууруулах өнөөгийн байдал эдгээр амьтдын амьдрах орчны талаар нийт 43 илтгэлээр хэлэлцүүлэг явуулах юм байна.
Түүнчлэн зэрлэг амьтдын популяцийн өөрчлөлтийг урт хугацааны тогтвортой ажиглалт судалгааны бодит үр дүнг танилцуулсанаар байгаль хамгааллын бодлогыг оновчтой болгох шийдвэрт хүрэх гэнэ. Мөн энэ салбарт ажилладаг эрдэмтэн судлаачид, бусад талуудын хамтын оролцоотойгоор нэн ховор, ховордсон амьтдыг хамгаалах хөтөлбөр гаргах юм байна.
П.Наран