
Энэ хэрэг тус улсын хойд хэсгийн Салоники хотод болжээ. Тэр хүнээс ялыг чөлөөлсөн байна. Учир нь ерөнхий сайд шийтгэл үзүүл гэж зүтгэсэнгүй. Шаахай шидэгч нь ажлаа алдсан багшийн эцэг байв. Шаахай байгаа оноогүй гэнэ.
Грекийн ерөнхий сайд олон улсын яармагийн нээлтээр Салоникид ирсэн байлаа. Тэрээр эдийн засгийн хямралыг туулахын тулд шинэчлэлийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Папандреу эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хийж, ихээхэн өрөнд баригдсан төмөр замын компанийг өөрчлөх, эрчим хүчний зах зээлийн монополийг халж, авто тээврийн өөрчлөн зохион байгуулалтыг хийнэ гэсэн байв. Үүнээс гадна Засгийн газар ажилгүйчүүд ба нийгмийн эмзэг бүлгийг хамгаалахад 3,5 тэрбум евроны туслах сан байгуулна гэсэн байна.
Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн арга хэмжээ Салоникид болсон ба түүнд 20 мянган хүн оролцжээ. Хэтэрхий түрэмгий жагсагчдын эсрэг цагдаагийнхан нулимас асгаруулах хий хэрэглэсэн байна. Хотын хэв журмыг сахиулахад хууль, хяналтын байгууллагын 4500 ажилтнууд оржээ.