Антон азгүйтэж, Нибали улаан цамцтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Антон азгүйтэж, Нибали улаан цамцтай боллоо

Ла Вуэлта уралдааны 14 дэх гараа бямба гаригт болж, нийлбэр дүнгээр тэргүүлэгч Испанийн Игор Антон осолд орсноор уралдааныг орхиж, улмаар ялагчийн төлөөх өрсөлдөөнөөс хасагдаж, шуугиан тарилаа. Оронд нь Италийн дугуйчин Винчензо Нибали улаан цамцыг өөрийн болгосон билээ. Өчигдөр болсон 15 дахь гараа ч олны таамаглаагүй үр дүнд хүрсэн байна. Соларигаас Ковадонгагийн нууруудыг чиглэж, 170 км зайд үргэлжилсэн тус гараа бороотой, цаг агаарын хүнд нөхцөлд болсон учир төдийлөн танигдаагүй Испанийн дугуйчин Карлос Барредо түрүүлэн Ла Вуэлта уралдааны анхны ялалтаа байгуулсан байна. Өдгөө 29 настай дугуйчин “Их дуулга”-ын гурван уралдааны анхны ялалтаа ийнхүү өчигдөр тэмдэглэсэн аж. Харин нийлбэр дүнд Италийн Винчензо Нибали 65 цаг, 31 минут, 14 секундээр тэргүүлж, дөрвөн секунд алдаж Испанийн Хоакин Родригез удаалж байна.

Ла Вуэлта уралдааны 16 дахь гараа өнөөдөр Гийоноос Алто де Котабэло хүртэл 179 км зайд үргэлжилнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж