Хакухо өнөөдөр Токитэнкүтэй барилдана

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Хакухо өнөөдөр Токитэнкүтэй барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн өчигдөр
эхэлсэн аки башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өнөөдөр болох билээ.
Макүүчи буюу дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүд өнөөдөр ямар
бөхтэй барилдахаар оноолт таарсан талаар танилцуулъя.

Хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдаж буй их
аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн
бөх Токитэнкү А.Хүчитбаатартай барилдах бол комүсүби Какурюү М.Ананд
озэки Котоошютай барилдахаар оноолт таарсан байна. Мөн озэки Харумафүжи
Д.Бямбадорж Хомашотой, Кёкүтэнхо /М3/ Н.Цэвэгням Точиозантай, Токүсэгава
Б.Ганболд /М4/ Точиношинтой тус тус учраа тааран барилдана. Түүнчлэн
Хакуба А.Өнөржаргал /М5/ Аминишикитэй, Моконами Г.Базарсад /М6/
Такамисакаритай, Асасэкирюү Б.Дашням /М6/ Тосаюүтакатай, Коорюү
Э.Мөнх-Оргил /М12/ Ёшиказэтай, Тамаваши Б.Мөнх-Оргил /М14/ Касугаотой
тус тус хүч үзэхээр болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж