Сур харвааны тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Сур харвааны тэмцээн боллоо

Арван долдугаар Жарны Төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан Монголын мөсөн сурын холбооны сур  харваа тэмцээн сар  шинийн 03-ны өдөр Хатан туулын мөсөн дээр болж өндөрлөсөн байна. Уг харваанд УБ хот, Багануур дүүрэг, Төв, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн 6 баг, 70 гаруй харваач оролцож, цуваа харваанд Төв аймгийн Батсүмбэр сумын харваач Д.Баттулга 20 сумнаас 19 онож нэгдүгээр байр, Улаанбаатар хотын харваач Ц.Гомбосүрэн 20 сумнаас 18 онож хоёрдугаар байр, Төв аймгийн Батсүмбэр сумын харваач У.Баатар 20 сумнаас 17 онож гуравдугаар  байр тус тус эзэлсэн байна.
Уг мөсөн дээрх сур харвааны тэмцээн нь  дөрөв дахь жилдээ уламжлал болгон зохиогдож байгаа аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж