Кувейтийн ханхүү Монголд иржээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Кувейтийн ханхүү Монголд иржээ

Одоогоос хоёр жилийн өмнө Монголд өөрийн эцгийн хамт ирээд буцсан Кувейтийн ханхүү өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хотноо иржээ. Түүний айлчлал “хувийн” гэсэн тодотголтой учир албаны хүмүүс энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Ямартай ч баян орны эрхэм ханхүү зүгээр л нэг манай улсыг зорин ирээгүй нь ойлгомжтой. Тэрбээр өнөөдөр  12 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга дарга Т.Билэгт болон нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг нартай уулзахаар товложээ. Одоогоос хоёр жилийн өмнө Монголд ирэхдээ Кувейтийн ханхүү Төв, Архангай аймгийн нутагт байгалийн сайхнаар аялсан бөгөөд түүнд Төв аймгийн Жаргалант сумын нутагт байгалийн сайхан зохицсон үзэсгэлэнт газарт зургаан га орчим газар олгосон гэсэн яриа байдаг. Түүнчлэн дархан цаазат Богд хан ууланд ч газар авсан гэх дуулиан дэгдээд амжсан. Энэ удаагийн уулзалтаар эдгээр газрын асуудлыг хотын удирдлагуудтай хөндөн ярилцаж магадгүй гэсэн таамаг ч бас байгаа юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж