Өвөрхангай аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиох гэж байна. Уг ойн сурталчилгааны нээлт, XVII жарны “Илжиг” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн золголт, цэнгүүнийг Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс удахгүй хийх ажээ. Хоёрдугаар сарын 13-нд Монгол бөхийн өргөөнд сар шинийн золголт, 14-15-нд Уран зургийн галерейд Сийлбэр болон байгалийн зургийн үзэсгэлэн, 14-нд Дуурийн театрт авъяаслаг хүүхдүүдийн “Сэтгэлийн дуулал” мюзикл тоглолт тус тус болох юм байна.
Д.ОЮУН
.