
Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дулааны цахилгаан станцад гарсан гэмтлийг засварлах ажил өнөөдөр дуусчээ. Засварын баг дулааны цахилгаан станцын нэг, хоёрдугаар зуухны турбиныг хэвийн ажиллуулж аймгийн төвийн албан байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцны байруудын хөлдөлтийг арилгаж халаалт түгээж эхэлсэн байна. Мөн цахилгаан хязгаарлтад орсон Даланзадгад, Баяндалай, Булган, Номгон, Ханхонгор, Хүрмэн зэрэг сумыг цахилгаан дулаанаар хэвийн хангаж эхэлсэн байна. Дээрх аймагт гарсан Дулааны цахилгаан станцын гэмтлийг засах, тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг Улсын онцгой байдлын нөөц хөрөнгөөс гаргасан аж.
Н.Хулан