
Х.Цагаанбаатарын тухайд дагах барилдаанд зодоглож, Унгарын бөх Миклос Унгвариг юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн төлөө Испани болон Бразилийн жүдочдын ялсантай нь барилдах бол М.Бундмаа олимпийн наадмын хүрэл медальт, өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы тамирчин Мисато Накамурад вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болсон байна. Уг нь М.Бундмаа Японы тамирчинг ялсан бол аваргын төлөө барилдах эрхтэй болох байлаа. Одоо манай тамирчин хүрэл медалийн төлөө Германы жүдоч Роми Тарангултай хүч үзэх юм.
С.Цэлмэг