
Оргосон хоригдлуудын байгаа газар тодорхойгүй бөгөөд уг шоронгийн зарим хоригдлуудыг харан цагддаг Америкийн цэргийнхэн ийм хэрэг гарсанд харамслаа илэрхийлжээ.
2010 оны зун хүртэл уг шоронгийн удирдлагыг америкчууд гүйцэтгэж байсан юм. Тэгэхэд шорон "Кэмп Кроппер" (Camp Cropper) нэртэй байлаа. Хоригдлуудын ихэнх нь терроризмд хамаатай мөн Саддам Хусейны ойрын хүмүүс байлаа. Тэнд Иракийн Гадаад хэргийн сайд Тарик Азиз хоригдож байв.
"Кэмп Кроппер" Ирак дахь Америкийн сүүлчийн шорон байгаад өнгөрсөн долдугаар сард Иракийн талд шилжүүлэгджээ. Гэхдээ Америкийн хяналтад онц аюултай гэх 200 хүн үлдсэн байв.
Шоронг Иракийн талд шилжүүлсний дараа тэндээс эхлээд дөрвөн хэрэгтэн оргосон байжээ.