АНУ-тай хил залгаа Рейноза хотын шоронгоос 85 хоригдол оргож, шоронгийн хоёр харуул алга болжээ. Эрх баригчид алга болсон хоёр харуулыг хоригдлуудад тусалсан гэж сэжиглэж байна. Орон нутгийн албан тушаалтнуудын хэлснээр энэ бол сүүлийн жилүүдэд Мексикт гарсан хамгийн том орголтуудын нэг гэнэ.
Тамаулипас мужийн цагдаагийн алба хоёр харуулаас гадна шорон дарга оролцсон 44 ажилтанг нь хоригдлуудын орголтод тусалсан гэж сэжиглэж байна. Шоронд ямар нэг үймээн самуун гараагүй бөгөөд хоригдлууд зүгээр л алга болсон байв.
Мужийн Засгийн газар мэдэгдэхдээ гэмт хэрэгтнүүд янз бүрийн хэрэг түүний тоонд хар тамхины наймааны хэргээр ял эдэлж байжээ. Уг мужид АНУ-д хар тамхи оруулахад хяналтаа тогтоохын төлөө Gulf Cartel ба Zetas гэх хоёр бүлэглэлийнхэн ямагт өрсөлдөн тэмцэлдэж ирсэн байв.
Энэ жилийн хугацаанд мужийн шоронгоос нийтдээ 200 орчим гэмт хэрэгтнүүд оргосон байна. Энэ сарын 8-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон олны өмнө хэлэхдээ Мексикийн зарим районууд хар тамхичдын хяналтад орсон бөгөөд тэнд бослого хөдөлгөөн үүсч магадгүйг хэлсэн юм.
Клинтоны үг Мексикийн улстөрчдийн дунд багагүй маргаан гаргасан ба зарим нь Клинтоны үгнээс АНУ Мексикт нэвтрэхээр бэлтгэж байгаа санаа гарсан гэж үзжээ. Хожим Цагаан ордон Хилларийн үгийг буруу ойлгон гаргасан гэж мэдэгдсэн юм.