
"Эрмина" гэх далайн шуурганаас үүдэлтэй Америкийн дөрвөн мужийг хамаарсан үерт дөрвөн хүн амиа алдан гурван хүн сураггүй болсон байв. Associated Press агентлагийн мэдээгээр есдүгээр сарын 9-нд Техас мужид алга болсон хоёр хүний нэгийнх нь цогцос олджээ. Мөн тэнд өөр хоёр хүнийг хайж байна. Хохирогчид гурван машинтай хүнээр нэмэгджээ. Тэдний хоёр нь Техасын Остин районд живсэн бол нэг нь Охлахома мужийн хүн байв.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр хохирогчдын тоо өсч магадгүй. Учир нь олон машин усанд урссан байв. Техас мужийн захирагч Рик Перри олон нийтэд хандан эргээс хальсан гол горхийг машинаар гатлахаас татгалзахыг уриалжээ.
"Эрмина" шуурга есдүгээр сарын 6-нд Техас ба Охлахома мужуудад усан бороо оруулсан ба үер 8-наас эхлэн хүчээ авчээ. Мужийн гол горхи савнаасаа халин зам гүүр усанд автсан байв.
Охлахома мужийн өмнөд нутгаар Даллас хотоос холгүй энэ шуурга хэд хэдэн удаа хуй салхи босгосон байна. Шуурга Арканзас мужийн баруун хойд хэсгээр бас дайрлаа. Тэнд болж байсан гольфын том тэмцээнийг хойшлуулсан байна. Муссури мужид үер хэд хэдэн замыг хаажээ.