
Дэлхийн хамгийн үнэтэй ном болох Жон Жеймс Аубудоны “Америкийн шувууд” /Birds of America by John James Aubudon/ ном тун ховорт тооцогддог. Дэлхийн хэмжээнд ердөө 119-хэн хувь байдгаас 108 нь номын сан, их сургууль, эсвэл музейн мэдэлд байдаг аж. Харин тун ховор уг номын нэгийг ирэх арванхоёрдугаар сарын 7-нд Лондон хотын Sotheby’s компани дуудлагаар худалдах болжээ. “Америкийн шувууд” ном нь 6,73-10,1 сая ам.долларын үнэтэй байдаг гэнэ.
Уг ном нь Америкт байдаг 500 орчим зүйлийн шувууны бодит хэмжээтэй 1000 зургийг багтаасан байдаг аж. Зэрлэг байгалийн зураг зурах туйлаас дуртай нэрт зураач Жон Жеймс Аубудон бүтэн 12 жилийн хөдөлмөрийнхөө дүнд “Америкийн шувууд” номоо хэвлүүлсэн байна.
Өмнө нь, 2000 онд “Америкийн шувууд” номын бас нэг хувь Christie’s компанийн дуудлага худалдаагаар 8,8 сая ам.доллараар зарагдаж байжээ.
С.Цэлмэг