“Долоон өндөгтэй доголон шаазгай” тайзнаа амиллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

“Долоон өндөгтэй доголон шаазгай” тайзнаа амиллаа

“Эрт урьдын цагт долоон өндөгтэй доголон шаазгай амьдран суудаг байжээ. Гэтэл нэг өдөр үнэг хүрч ирээд шаазгайнаас “Долоон өндөгнөөсөө нэгийг өг. Би идье.” хэмээн эхэлдэг үлгэрийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл Хүүхэлдэйн театр энэ амралтын өдрүүдэд бяцхан үзэгчиддээ зориулан 14.00 цагт “Долоон өндөгтэй доголон шаазгай” Монгол ардын үлгэрийг бага тайзнаа тоглож байна. Хүүгээ, охиноо амралтын өдрөөр нь баярлуулан үлгэрийн ертөнцөөр аялахыг хүсвэл хүүхэлдэйн театрыг зориорой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж