Обама АНУ дахь онц дэглэмийг нэг жилээр сунгав

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Обама АНУ дахь онц дэглэмийг нэг жилээр сунгав

Тус оронд 2001 оны есдүгээр сарын 11-нд хийгдсэн аллагын дараа тогтоогдсон онц байдлын дэглэмийн хугацааг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дахин нэг жилээр сунгасан шийдвэрийг өнгөрсөн баасан гаригт гаргажээ.
Америкийн Засгийн газрын чухал баримтын Холбооны жагсаалтад илгээсэн илгээлтэд энэ тухай өгүүлжээ. Түүнд бүртгүүлэхгүй бол Онцгой байдлын дэглэм автоматаар зогсох ажээ.

Хэт даврагчид иргэний агаарын тээврийн онгоцнуудыг булаан авч Дэлхийн худалдааны төвийн хоёр барилга ба Пентагоны төв байрыг мөргүүлснээс хэдхэн хэдхэн хоногийн дараа Онц байдлын дэглэмийг тогтоосон байлаа. Хэт даврагчдын барьцаалсан өөр нэг онгоц Пенсильванийн нутагт унасан юм.

Энэ аллагаар нийтдээ 3000 орчим хүн амиа алдсан юм. Тэр үеийн ерөнхийлөгч Жорж Буш “АНУ-д шинэ халдлага ирэх занал байгаа учраас онцгой дэглэм тогтоосон гэж тайлбарласан билээ. Тэр цагаас хойш жил бүр Онцгой дэглэмийг сунгаж ирсэн байна.

"2001 оны есдүгээр сарын 14-нд онцгой байдал зарлахад хүргэсэн террорист занал хэвээр байна. Тиймээс би 2010 оны есдүгээр сарын 14-нөөс хойш террорист занал байгаа учраас онц байдлын дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзлээ” хэмээн Обамагийн Конгресст илгээсэн илгээлтэд өгүүлжээ.

Онцгой байдлын дэглэм нь ерөнхийлөгчид дуртай цагтаа хэрэглэж болох хуулийн нэмэлт эрхийг өгдөг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж