Израиль Газыг бөмбөгдөв

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Израиль Газыг бөмбөгдөв

Фото: ISRA.com/AP

Есдүгээр сарын 9-ний орой Израилийн нисэх хүчин Газын зурвас дахь зарим байгууламжуудад цохилт өглөө. Өдөр нь Газаас Израилийн Негевыг буудсанд хариу өгсөн нь энэ болжээ. Палестины хоёр “кассам” пуужин Шаар а-Негевын нутаг дэвсгэрт унасан ба хохирол учруулсангүй.

Палестины эх сурвалжийн мэдээгээр “Филадельфийн коридор” гэх район дахь Египетаас нууцаар зэр зэвсэг зөөх хонгил Израилийн нисэх онгоцнуудын бай нь байлаа. Түүнээс гадна Газ хотын захын дүүргийн “Ансар” гэх байшинг бөмбөгдсөн байв. Уг байранд ХАМАС-ын тусгай албаны командлал байрладаг юм. Мөн израильчууд «Аз ад-Дин Аль-Касемын бригадуудын» сургуулийн лагерьт агаараас цохилт өгсөн байна.

Израилийн армийн командлалын мэдээнд “Манай нисэх хүчин 9-ний орой Газын хойд хэсэг дэх террористуудын төвүүд ба зурвасын өмнөд хэсгийн зэвсэг зөөдөг хонгилуудад цохилт өглөө. Хяналтын багаж төхөөрөмжүүд пуужин ба бөмбөг байндаа туссаныг  бүртгэсэн ба манай онгоцууд хохирол амсаагүй” гэжээ.

Есдүгээр сарын 10-нд Газаас харвасан  "кассам" Шаар а-Негевын нэг куббицид тусан дэлбэрсэн ч ямар нэг хохирол үзүүлж чадаагүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж