Б.Наранбаатар хүрлийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар хүрлийн төлөө барилдана

Хойд хөршийн нийслэл Москва хотноо үргэлжилж буй бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр буюу өнөөдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Наранбаатар, эмэгтэйчүүдийн 67 кг-д Б.Одончимэг, 72 кг-д О.Бурмаа нар дэлхийн аваргын дэвжээнд гарч, барилдлаа.

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар эхний тойргийн барилдаанд хийлж, улмаар Киргизстаны бөх Михаиль Захаров 5:0 харьцаатай ялсан боловч дараагийн барилдаандаа Азербайжаны тамирчин Тохрул Асгаровт ялагдсан. Гэхдээ манай бөхийг ялсан Азербайжаны тамирчин цаашид амжилттай барилдаж, аваргын төлөөх барилдаанд шалгарсан учир Б.Наранбаатар дагах барилдаанд зодоглох эрхтэй болсон юм. Улмаар манай тамирчин Камеруны бөх Ндиве Молуа Хенри Моки, Беларусийн Ризван Гаджиев нарыг илт давуу буулган авснаар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Японы бөх Ясухихо Инабатай барилдахаар болоод байна. Дашрамд сануулахад, дэлхийн аваргын медалийн төлөөх барилдаанууд Монголын цагаар 23.30 цагаас эхлэх юм.

Мөн өнөөдөр дэлхийн аваргын дэвжээнд зодоглосон манай эмэгтэйчүүдийн тухайд О.Бурмаа /72 кг/ эхний тойрогт хийлж, дараа нь Казахстаны бөхийг ялсан боловч Японы тамирчин Кёоко Хамагучид ялагдсанаар энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг орхисон. Харин 67 кг-д хүч сорьсон Б.Одончимэг эхний тойрогтоо мөн хийлсэн боловч хоёрдугаар тойргийн барилдаанд Азербайжаны бөх Надья Семенцоватай барилдаж, 2:0 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж