
Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат булганчуудадаа хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Аймгийн Засаг дарга М.Оюунбат “Нутгийн бүх ард иргэдэдээ “Илжиг” хэмээх цагаагчин туулай жилийн амар амгаланг эрэхийн ялдамд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, ажил төрөл тань өөдрөг байхын ерөөл дэвшүүлэн мэндчилье. Өнгөрсөн жилийн тухайд аймгийн хэмжээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил байлаа. Ирэх жилдээ үүнээс илүү их амжилтыг гаргана гэдэгт найдаж байна. Айл өрх бүр ажилтай амьдралтай, иргэн бүр олзтой омогтой байж, даага далантай, бяруу булчинтай, тором бөхтэй, төлөг сүүлтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй “ гэж аймгийн Засаг дарга ард түмэндээ хандсан мэндчилгээндээ онцоллоо.
Ж.Мөнх-Очир