Египетэд гурван монгол хүүхэд үлджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Египетэд гурван монгол хүүхэд үлджээ

Египет улсад болж буй бослого, цуст мөргөлдөөнтэй холбогдуулан тус улсад сурч ажиллаж буй монголчуудыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг Засгийн газраас  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатараар ахлуулж  Кайр, Кувейт, Анкара, Бээжин  зэрэг газарт 24 цагийн хариуцлагатай жижүүр ажиллуулсан байна. Уг ажлын хүрээнд  Египетээс ЭСЯ-ны дипломат болон техникийн ажилтны гэр бүлийн есөн хүнийг өнгөрөгч нэгдүгээр сарын 30-нд Кувейт Улс руу нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн тус улсад хэлний дамжаанд суралцаж байсан 14 төрийн албан хаагч,  нэг оюутныг энэ сарын 2-ны өдөр, Кувейтээс 16 иргэнийг  Улаанбаатарт энэ сарын 4-ны өдөр авчирчээ. Одоогоор тус улсад дөрвөн оюутан өөрийн хүсэлтээр үлдсэн бөгөөд тэднийг гурван хүүхдийн хамт ЭСЯ–ны хамгаалалтад авчээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж