“Гамма” фото агентлагийнхан нэрт фото сэтгүүлч Ц.Батзориг агсны нэрэмжит оны шилдэг гэрэл зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Харин тэд ирэх жилээс уг уралдаанаа өргөжүүлэн фестиваль болгон хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тус уралдаан нь жилээс жилд хүрээгээ тэлэн шинэлэг арга хэлбэрээр болох болсон юм. Гэрэл зургийг урлагийг Монголд хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах үйлст “Гамма” агентлагийнхны зохион байгуулах гэрэл зургийн фестиваль хувь нэмрээ оруулах биз ээ. Дашрамд сонирхуулахад тус агентлагийнханд тэтгэвэртээ гарч гавъяаны амралтаа эдэлж байгаа ахмадууд гэрэл зургийн клуб ажиллуулах санал тавьсан ажээ.
А.Сүндэр