Хөрөнгийн биржийг Америкчууд удирдах уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийг Америкчууд удирдах уу?

Монголын Хөрөнгийн биржийг гадаадын туршлагатай багт өгөхөөр Төрийн өмчийн хороо өнөөдөр хуралдаж байна. Уг нь өчигдөр энэхүү шийдвэрийг гаргах байсан ч эцсийн шийдэлд хүрч чадаагүй юм.

Эх сурвалжийн өгүүлж буйгаар шалгаруулалтад таван баг үлдсэнээс хоёр нь тунаж үлджээ. Энэ нь Америкийн “Насдак”, БНСУ-ын “Korea exchange” юм байна. Засгийн газраас тавьж буй олон улсын туршлагатай нэр хүнд бүхий баг гэвэл “Насдак” сонгон шалгаруулалтыг ялах магадлалтай.

“NASDAQ” нь “National Association of Securities Dealers Automated Quotation system” гэдгийн товчилсон нэр. Америкт байгуулагдсан гурав дахь том бирж төдийгүй анхны бас хамгийн том электрон бирж гэсэн тодотголтой.  Интернэтээр үнэт цаасаа борлуулах боломжийг бизнесийн бүхий л салбарын компаниудад олгодог гэнэ.

“Korea exchange” Монголын Хөрөнгийн биржтэй хэдэн жилийн өмнөөс хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулж байсан юм. Азийн хөрөнгийн бирж газар нутгийн хувьд ойр, Монголын тухай мэдээ мэдээлэл ихтэй болохоор мөн магадлал бий юм.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж