Jenny McCarthy, Jim Carrey нар салжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Jenny McCarthy, Jim Carrey нар салжээ

Jenny McCarthy, Jim Carrey нар таван жилийн хамтын амьдралаа төгсгөл болгосноо албан ёсоор мэдэгджээ.
McCarthy хэлэхдээ “Jim-тэй хамт өнгөрүүлсэн өдөр хоногууд үнэхээр жаргалтай байсан. Тэр миний зүрх сэтгэлийг байлдан дагуулсан цорын ганц эр хүн хэвээрээ үлдэх болно” гэсэн байна.
Тэд таван жил хамт амьдрахдаа гэрлэх тухай огт ярьдаггүй байсан гэнэ. Энэ тухайгаа McCarthy “Бид хэзээ ч гэрлэлтийн тухай ярьж байгаагүй. Гэхдээ яагаад гэдгийг нь мэдэхгүй, ямар нэг том шалтгаан энд байхгүй. Бид найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх болно” гэжээ.
McCarthy 2005 онд зургаан жил хамт амьдарсан, долоон настай хүү Evan-ныхаа эцэг болох John Asher-аас салсан байна. Харин Carrey хоёр удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэр Melissa Womer-оос 1995 онд харин дараагийн эхнэр Lauren Holly-гоос 1997 онд салж байжээ.
Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж