Төрийн ордонд өнөөдөр 14.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Гоулдхоук, 15.00 цагаас Кувейт Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мубарак Мохамед Фалех Аль-Сехайжан нар тус тус итгэмжлэх жуух бичгээ өргөн барихаар болжээ.
Өмнө нь ажиллаж байсан Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай А.Биолик 2008 оноос Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан бөгөөд урьд нь ОХУ-д Ерөнхий консул, Казахстан Улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан дипломатч байсан бөгөөд саяхан нутаг буцсан юм. Ийнхүү бүрэн эрхийн хугацаа нь дууссан дипломат төлөөлөгчдийн оронд дахин шинэ төлөөлөгчид үүрэгт ажлыг нь үргэлжлүүлэхээр болж байна.
Б.Мандах