
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Miss Mongolia-2010” наадам удахгүй болох гэж байна. “Шилмэл загвар”-ын агентлаг болон “Miss Mongolia” ассоциациас зохион байгуулдаг “Miss Mongolia-2010” наадам нь энэ сарын 12-нд буюу ирэх ням гаригт болох гэнэ. Тус наадамд оролцохоор 60 гаруй үзэсгэлэнт бүсгүйчүүд бүртгүүлсэн ч 25 гоо бүсгүйг шалгаруулж төгсгөлийн шатанд өрсөлдүүлэхээр болжээ. Өнгөрсөн жил тус наадмын тэргүүн миссээр Х.Бадамгэрэл тодорч эх орноо төлөөлөн “Miss International” олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн юм.
М.Урин